Сүмогийн их аварга Д.Дагвадоржийн шинэ найз бүсгүйгээр тодроод буй Г.Лагшми сүүлийн үед хэвлэлийн гол баатар болоод байгаа. Түүнийг боловсрол өндөртэй бүсгүй хэмээн магтах хүн байгаа ч гэр бүл салгалаа гэж шүүмжлэх ч хүмүүс байна. Тэрбээр сар шинийн баяраар аваргын аав, ээжтэй танилцсан юм. Юутай ч өөрсдийнхөө талаар ийнхүү ярьжээ
"Бид хоёр тусдаа гарсан. Одоохондоо хөл хүнд болоогүй. Тэр цуурхал ёстой худлаа. Шинэ хос учир шинэ орчинд хоёулхнаа амьдарч байгаа. Хэсэг хугацааны дараа албан ёсоор ёслол үйлдэнэ.
Хадмуудтайгаа цагаан сараар танилцаж, нэг гэрт орсон. Хадам ээж маань их зөөлөн, сайхан эмэгтэй байна лээ. Ер нь манай хүний ар гэрийнхэн халуун, дотноор хүлээж авсан. Одоогоор Дагваагийн хүүхдүүдтэй уулзаж, танилцаагүй байна. Тэр бол ирээдүйн асуудал" хэмээн ярьжээ.
Б.Лагшмигийн хувьд дипломат айлын ганц охин бөгөөд Москвад бага насаа өнгөрүүлсэн боловсрол, мэдлэг сайтай гэдэг юм билээ. Англи, орос, франц хэлийг бүрэн эзэмшсэн бүсгүй "Эрэл” сургуулийг онц дүүргэж улмаар ЭМШУИС-ийг эмч мэргэжлээр төгсөн одоо сургуульдаа багшилж байгаа гэнэ лээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна