Их Британийн нэрт дуучин Элтон Жон ижил хүйстнүүдийн эрх ашгийн төлөө тэмцсээр байхаа илэрхийлсэн юм. Тэгвэл тэрээр энэ асуудлын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй нүүр тулан ярилцахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзан ижил хүйстнүүдийн талаарх үзэл бодлыг нь эргүүлж чадна гэж найдаж буйгаа хэлсэн байна.
Элтон Жон “Миний бодлоор сүүлийн хэдэн жил ижил хүйстнүүдийн эсрэг үзэл улам ихэслээ. Гэхдээ би амьд байхдаа тэмцсээр байх болно. Хэн нэгний эрхийг хааж, нөгөөхийг нь бүр булааж авчихаад байхад дуугүй байж боломгүй. Би бүгдэд нь тусалж чадахгүй гэдгээ мэднэ л дээ. Гэхдээ л туслахын төлөө тэмүүлэх ёстой.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, энэ талаар ярилцахыг их хүсч байна. Түүний бодлыг эргүүлж чадах эсэх, үр дүнд хүрэх эсэхээ мэдэхгүй юм. Гэхдээ л би оролдоод үзнэ” хэмээн ярьжээ.
Мөн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэгч Католик шашины төв Ватиканыг тэргүүн Ромын Пап ламтай уулзаж ярилцснаа нэрт дуучин ярьжээ.
Элтон Жон 2005 онд найз эр Дэвид Фэрништэйгээ иргэний гэрлэлтээ бүртгүүлсэн ч одоо хүртэл Католик сүмд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, адис авч чадаагүй байгаа юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна