Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа “Сэхүүн салхи” дуугаа клипжүүлжээ. Ирэх жил түүний урлагтай амьдралаа холбосны 30 жилийн ой тохиох бөгөөд тэрээр ойдооо зориулан фэнүүддээ олон гэнэтийн бэлэг зэхээд байгаа юм. Энэ удаад ийнхүү шинэ цомгоо нэрлээд буй “Сэхүүн салхи” дуу клипний хамт мэндэллээ.
Тэрээр “Сэхүүн салхи” шинэ цомогтоо “Сэхүүн салхи”, “Аргагүй амраг”, “Хавар”, “Чи алзахгүй”, “Мөрөөдлийн арал”, “Хатан хаан”, “Бог өвсний дуу” болон Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын хөгжим, СГЗ, Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг “Аав ээж хоёр минь”, УГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын хөгжим “Содура” киноны дуу, “Зоргоороо амраг” зэрэг бүтээлүүдээ нэгтгэжээ. Дуунуудын хөгжмийн найруулга, бичлэг, тохируулга зэрэг чухал ажлуудыг “New Star” студийн С.Гантөр, Ядамсүрэн, “White Arch” студийн Т.Мөнх-Оргил, “Ocean Grey” продакшны Ариунболд, Нацагдорж мөн Сингапур улсаас Рагу Раман нарын уран бүтээлчид хийж гүйцэтгэсэн байна. Цомгийн албан ёсны нээлтэд зориулсан тоглолт энэ сарын 18-нд 20.00 цагт “VLVT” клубт болно.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна