Сүүлийн үед эрх баригчдын гаргаж байгаа шийдвэр болгон ядарсан ард иргэдийнхээ халаасанд байгаа цөөн хэдэн төгрөгийг авахад чиглэж байна уу гэлтэй байна. Хамгийн наад захын жишээ нийтийн тээврийн шинэчлэл. Шинэчлэхийг буруу гэсэнгүй. Зөв. Цахим төлбөрийн системд шилжсэнээр тасалбар хураагч, жолооч хоёр нийлж мөнгө “иддэг” байсан заваан явдал эцэс болж байгаа. Иргэд ч бэлэн мөнгө авч явахгүй, картаа уншуулаад л гүйцээ. Ёстой амар.
Гэхдээ сайн зүйлийн хажуугаар саар муу зүйл ч бас байна. Нийтийн тээврийнхэн сэлгэн суулт үнэгүй байна. Тийм болохоор автобуснаас буухдаа картаа уншуулаад, дараагийн унаандаа 30 минутын дотор суучихад л хангалттай гэж байсан. Энэ мэтээр сэнхрүүлж, ард түмний бухимдлыг бага сага дарж байгаад автобусны чиглэлээ өөрчлөөд, богино эргэлттэй болгочихсон.
Түүнийхээ дараа сэлгэн суулт үнэтэй байхгүй бол нийтийн тээвэр хохироод балрах нь. Тийм болохоор эрхэм иргэд минь мөнгөө төлөөд л явахаас биш яах билээ гээд л хүчиндчихэж байгаа юм. Одоо 21 дүгээр хороолол, Ханын материал хавиас 100 айл, Сансар чиглэл рүү явдаг хүмүүс шууд явах унаагүй, өдөртөө л 2-3 мянган төгрөг автобусанд зарлагдаж байна. Энэ бол ердөө л наад захын жишээ. Улаанбаатарын иргэдийн 30-40, магадгүй түүнээс ч их хувь нь хоёр дамжиж байна шүү дээ.
Нэгэнт л сэлгэн суултаа үнэгүй байлгаж чадахгүй хоёр дамжиж байгаа иргэдийн асуудлыг шийдээд, шинэ чиглэлүүд нэмчих хэрэгтэй биз дээ. Ер нь бол автобусны богино эргэлт гэдэг иргэдийн халаасыг цэвэрхэн ухаж байгаа арга гэхээс өөрөөр харагдахгүй байна.
Өнөөх захиргааны хариуцлага тооцсон материалтай нь хавсаргаж, хадгалж байгаа гэх. Энэ хууль нь өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байгаа юм. Гэтэл энэ талаар хүмүүс бараг мэдэхгүй байна. Бас л ард түмний халаасыг цэвэрхэн “ухах” арга. Тэгээд одоо олон мянган жолооч эрхээ сэргээлгэхдээ жолооны үнэмлэхээ шинээр авч, 12,500 төгрөг тушаах болчихоод байна.
81 мянган жолоочийн тал нь шинээр үнэмлэх авлаа гэж бодоход л 500 сая төгрөг иргэдийн халааснаас чимээгүй гарчихаж байна. Үгүй мөн сайхан арга шүү. Нэгэнт эрхээ хасуулсан жолооч нар юу ч гэх билээ. Мөнгөө төлөөд л үнэмлэхээ шинээр захиалуулж авна. Улстөрчид энэ мэт заалт хуулинд орж байгааг мэдсэн л байлгүй.
Тэгсэн атлаа нүдээ аниад л баталчихсан хэрэг. Яг үнэндээ жолооны үнэмлэхийг захиргааны хариуцлага тооцсон баримттай хамт архивт хадгалах ямар шаардлага байгаа юм. Тэртээ тэргүй баримт нь байгаа. Эрхийг нь хассан мэдээлэл нь жолоочийнхоо зураг, хөрөгтэй цахим санд орчихож байгаа шүү дээ. Үнэхээр л жолооны үнэмлэхийг хавсаргахгүй бол цагдаа нар мартаад байвал канондсон хувилбарыг хавсаргачихсан ч яадаг юм.
Өнөө цагт цахим систем хөгжсөн. Зургийг өнгөтөөр ар, өврөөс нь аваад, мэдээллийн сандаа ч хийж болно. Тийм байхад заавал үнэмлэх аваад, архивт хадгална ч гэх шиг. Яаж ингэж ядарсан, амьдрах гэж байгаа иргэдээ шулж, халаас руу нь довтолж чаддаг байна аа. Бүр гаргаж байгаа шийдвэр, баталж байгаа хууль бүхэн нь тийм байна. Ард түмэн гэж цээжээ дэлддэг, эх орон ч гэж “гуагладаг” нөхдүүд энэ мэт хуулийн заалтыг хүчингүй болгомоор юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна