П.Анужин: Гүтгэлэг ирэхэд дуугүй байх шалтгаан нь хүн чанар


"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин өөрийн фейсбүүк хуудсанд бусдыг муулж, гүтгэгчдэд зориулсан үгээ бичжээ.

 

Тэрээр "Найз нөхөд, эхнэр нөхөр, хамт ажиллагсад зам мөр салах зүйл хорвоод бишгүй байдаг. Хэзээ ч хамт байгаагүй юм шиг биесээ үзэж чадахгүй муулалдан гүйлдэж, би мэдэлгүй яадгийн бэ гэж ирээд л гомдол цухал оруулсан баахан сэтгэл хөдлөлөө цацагсад цөөнгүй. Муулуулж байгаагаасаа муулж байгаа хүн нь илүү муухай, бодол төрүүлмээр харагддаг.

 

Хүний тухай хайр найргүй ярьж байгаа хүн бол яаж ч бодсон ойрын хүн биш. Ойр байна гэдэг нь голдуу орон зайн утгыг илэрхийлдэг болохоос бие биесээ бүрэн таньсан гэсэн утга бас биш. Эзнээсээ урваад Чингис хаан дээр ирсэн боолыг хаан эзэн яасан байдаг билээ. Өчигдөр үгээ олохгүй магтаж явсанаа өнөөдөр үгээ барж муулж яваа тухайн хүний мөн чанар яг юусан билээ. Биеэ өмөөрч орилмоор тэсэмгүй гүтгэлэг ирэхэд ч дуугүй байх шалтгаан бол гэмтэй гэхээсээ хүн чанар заах, өнгөрсөн цаг, хийж бүтээснээ хүндэтгэх шалтаан байх нь олонтой.

 

Нэг л зүйлийг гүн ойлгомоор, хүний ярьсанаар хүн муу муухай болохгүй, харин бусдыг муулж хорлох гэсэн өчүүхэн бодол дор хүн өөрөө өөрөөсөө, өнгөрсөн цагаасаа урваж байдаг" хэмээн бичсэн байна.