Мисс Ганболор ганцаардаж гансрахын учир...


ёл, гоо сайхан “Хатан-Эрдэнэ” төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээнээс “Мөнгөн эрдэнэ” өргөмжлөл хүртсэн хүн бол Б.Ганболор. “Макс” группын эзэгтэй гэгдэж буй мисс Д.Уянгалянхуатай андуурмаар адилхан хэмээгдэж явсан мисс Б.Ганболор тухайн үедээ өөрийнхөө гаргасан амжилтанд сэтгэл дундуур байсан нь нууц биш. Энэ тухайгаа хэвлэлд дэлгэсэн тэрбээр “Г.Гантуяа тэмцээний бэлтгэл эхэлчихсэн хойно орж ирсэн. Үнэнийг хэлэхэд тэр “Алтан эрдэнэ”-ийн өргөмжлөл хүртэх ёсгүй байсан.

 

Би түрүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байж, өрсөлдөгч нараасаа илүүрхэж чадсан. Даанч тэмцээний зохион байгуулагчид хуйвалдаан үүсгэж, тэргүүн миссийн титмийг түүнд гардуулчихлаа” хэмээн гомдолтойгоор ярьж суусан удаатай. Түүнээс хойш гадаадад суралцахаар явсан мисс бүсгүй нэг л өдөр эх орондоо ирсэн бөгөөд гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн байдаг.

 

Гэвч анхны амьдрал нь бүтэл муутайхан үргэлжилж, арга буюу тэрбээр хүүхдээ өөр дээрээ авч нөхрөө “үдсэн” гэдэг. Үүнээс хойш телевизийн нэвтрүүлэг хөтлөх болсон мисс бүсгүй чинээлэг эрчүүдтэй нэр холбогдож явсан ч эцсийн бүлэгт “Үнэн үү” ток шоуны хөтлөгч Р.Нямбаярыг ээлжит амрагаараа сонгосон. Хэн хэн нь анхны амьдралиа орхисон болоод ч тэрүү өдгөө Нямбаа, Ганболор хоёр салсан гэх яриа жиг жуг хийж байна. Ганболор хаана ч явсан ганцаараа гансарч яваа сурагтай.