БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн оршин суугч хөгшин Лян Сюжэнь толгой дээрээ эвэртэй. Өдгөө 87 настай түүний толгой дээр хоёр жилийн өмнөөс эвэр ургаж эхэлжээ. Одоо эвэр байгаа газартаа Лян найман жилийн өмнө нэг хар мэнгэтэй болжээ.
Мэнгэ нь загатнах болсноор гэр бүлийнхэн нь эмийн ургамлаар эмчилж эхэлсэн байна. Эмийн ургамал ямар нэгэн гаж нөлөөгүй байсан учир үргэлжлүүлэн хэрэглэсээр байжээ.
Хоёр жилийн өмнө мэнгэ онгойж, жижигхэн эвэр гарч ирэн 2.5 см орчим урт болжээ. Энэ оны эхээр охин Ван Жаожунь нь түүний толгойг угааж байгаад эврийг нь санамсаргүй “цохижээ”.
Үүний дараахан эвэр нь дахин хурдацтай ургаж эхэлсэн байна. Ингээд зургаан сарын дотор эвэр 12.5 см урт, таван см бүдүүн болжээ.
101 настай хятад эмгэний духнаас “чөтгөрийн эвэр” ургаж байна гэсэн мэдээлэл 2010 онд мөн гарч байсан билээ. Хятадын төвийн нутгийн Хөнань мужийн оршин суугч Жан Руйфаны эвэр ердөө таван см ургаж байсан юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна