ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев засгийн газрын сайд, дарга нарын зардлыг хязгаарлах журамд өчигдөр гарын үсэг зуржээ.
Шинэ журам ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
Журамд зааснаар сайд болон орлогч нарын унах автомашин 2.5 сая рублиэс (72 сая төгрөг орчим) хямд, 200 морины хүчээс бага чадалтай байх ёстой.
Харин түүнээс доош түвшний дарга нар 1.5 саяас (43 сая төгрөг орчим) хямд машин унах ёстой болжээ.
Бас гар утасны үнийг энэ журмаар хязгаарлаж өгсөн байна. Сайд, түүний орлогч нар 15,000 рублиэс (430,000 төгрөг) бага үнэтэй ухаалаг гар утас хэрэглэх бол түүнээс доош албаны хүмүүс 10,000 рублиэр (290,000 төгрөг) хязгаарлажээ.
Харин компьютер, ноутбуук, таблет зэргийг өөрсдөө мэдэж шийдэх эрх өгсөн байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна