Хошин урлагийн “Маск” продакшины жүжигчин Ш.Жавхланг хүүхэд шиг төрх, хөгжилтэй инээд нь илүү тодотгодог. Тэрбээр 2003 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөс хойш “ТВ9” телевиз болон “МҮОНТ”-д дуу оруулагчаар ажиллаж байсан удаатай. Харин “Маск” продакшиныг байгуулагдсан үеэс жүжигчинээр ажиллах болсон билээ. Жүжигчин Ш.Жавхлан нэлээд эрх танхил харагддаг нь айлын бага аав, ээж, ах эгч нартаа эрхэлж өссөнтэй холбоотой. Тэрбээр тайзан дээр ч кинон дээр ч хөгжилтэй цоглог эмэгтэйн дүрд хувирах нь олонтоо.
Жүжигчин маань төгсөлтийнхөө тайлан тоглолтын үеэр Гоголийн “Байцаагч түшмэл” жүжигт Анна Андреевна гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн нь түүний анхны дүр гэж болно. Түүнээс хойш тайз дэлгэцийн олон олон дүрд тоглосон байдаг. Тухайлбал, “Мамма миа ” мюзикл уран сайхны кино, “Бурхан өршөөг”, “Хайртай бол хартай”, “Хайрын рекорд” зэрэг киног нэрлэж болно. Уран бүтээлч хүн бүрт бусдаас ялгарах өвөрмөц гоёл байдаг. Тэгвэл олон нийт жүжигчин Ш.Жавхлангийн хамгийн том гоёл нь түүний хөгжилтэй инээд хэмээн үздэг. Тэрбээр ямар нэгэн маскгүй өөрийнхөөрөө байж чаддаг гайхалтай жүжигчин.
"Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна