Дэлхийд чөлөөт бөхийн спортоор тэргүүлэгч орнуудаас сонгон шалгаруулалт явуулж Монгол Улс “Рио -2016” олимпийн эрхийн тэмцээнийг эх нутагтаа хүлээн авахаар эрхээ хүртэж өнөөдөр эцсийн “шүүлтэд” орлоо. Хуралд Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар төлөөлөн оролцлоо. Уг хурлаар олимпийн эрхийн тэмцээнийг хүлээн авах тухайн орны танилцуулга, ахуй соёл, зан заншил, олон улсын түвшинд хэрхэн өрсөлдөж яваа, олон улсын томоохон тэмцээнийг эх нутагтаа хэдэнтээ хүлээн авсан гэх шалгуурууд багтсан юм.
Уг хуралд орон орны чөлөөт бөхийн холбооны төлөөллүүд оролцож тайлан, танилцуулгаа ирсэн зочдод үзүүлсэн. Манай улсын хувьд Тэртээх 1964 оны Токиогийн олимпийн наадамд 1968 оны Мексикийн Мехико хотноо болсон зуны олимпийн наадмаас эхэлсэн чөлөөтийнхны амжилтыг өнөөдрийн амжилттай холбож Монгол орны зан заншил, ахуй амьдралыг тусган, олон улсын томоохон тэмцээнийг эх нутгийн дэвжээнээ хүлээн авсан үзүүлэлтүүдийг тусгалаа. Үүнийг болон Монголын чөлөөт бөхийн холбооны хийж гүйцэтгэсэн ажил, амжилт хэтийн бодлогыг дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос үнэлж “РИО 2016” олимпийн наадмын эрхийн тэмцээнийг Монголын дэвжээнээ хүлээн авах сүүлийн шалгуурт тэнцүүлсэн юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна