Дуучин Бейонси өнгөрсөн баасан гаригт 34 нас хүрсэн юм. Тэрбээр төрсөн өдрөө гэр бүлийнхээ хамтаар Лос Анжелес хот дахь тансаг харшдаа тэмдэглэн өнгөрүүлсэн тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Бейонси төрсөн өдрөөрөө гайхалтай бэлэг авсан тухай өөрийн твиттер хуудастаа бичиж “Би яг одоо уйлж байна.
Энэ нулимс гунигийн бус аз жаргалын нулимс. Бурхан минь ямар гайхалтай, ямар агуу бэлэг вэ. Би чамдаа хайртай. Жей Зи чи бол миний зүрх. Ирээдүйгээ чамгүйгээр төсөөлж чадахгүй” гэж жиргэжээ. Реппер Жей Зи эхнэртээ зориулж “Sweet Love” гэх дуу бичиж, төрсөн өдрөөр нь дуулж сонирхуулсан байна.
Бейонси нөхрийнхөө бичсэн дууг клипжүүлж, дараагийн аялан тоглолтоороо фэнүүддээ үзүүлэхээ амлаж “Ганцаараа баярлахыг хүсэхгүй байна. Зөндөө их бэлэг явуулсан фэнүүддээ баярлалаа. Та нар бол миний бэлэг. Тун удахгүй сэтгэлийг минь догдлуулсан дуугаа сонсгох болно” гэж жиргэсэн аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна