Г.Ундармаа өөрийн мэдэх бүхнээ А.Туяад заасан уу?


"Х-түц" продакшнаас жүжигчний гараагаа эхлүүлсэн халуухан, жүжигчин бүсгүй А.Туяа өнгөрсөн хавар хамтлагаасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон билээ.

 

Үзэгчид түүнийг авъяараа биш, тачаангүй дүр төрх, биеэрээ олны анхаарлын төвд байдаг гэлцдэг. Гэвч А.Туяа бууж өгөлгүй 2013 онд чамгүй амжилт олсон "Single Ladies" киноны 2-р ангид Г.Ундармаа эгчийнхээ хүсэлтээр тоглож байгаа. 

 

Үзэгчид Г.Ундармаа түүнд "X-түц" продакшнд сурсанаас нь 10 дахин илүү жүжиглэх чадвар эзэмшүүлсэн гэж ярих болжээ. Энэ нь ч үнэн бөгөөд "Single Ladies" киноноос хойш кино найруулагчид түүнийг өөр нүдээр хардаг болсон. Тодруулбал түүний нуугдмал авъяас ил гарсан гэж хэлж болно. Ямартай ч хошин урлагийн халуухан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг А.Туяа жүжиглэлтээрээ харамгүй "LIKE"  цуглуулдаг болжээ.