И.Одончимэгийн анхны нөхөр одоо ч түүнд хайртай хэвээрээ юу?


Монгол улсын Гавьяат жүжигчин Л.Одончимэгийн анхны хайр, Монголын кино урлагийн авьяаслаг жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг сураггүй удсаны эцэст гурван жилийн өмнөөс урлагийн ертөнцөд эргэн ирсэн.

 

Мөн улстөрөөс залхаж байна хэмээсэн тэрбээр "Facebook" хүртэл ашиглан, цахим ертөнцийн найзуудтайгаа өөрийн үзэл бодол, сэтгэлийн нандин асуудлаа хуваалцдаг болсон билээ. 

 

Тэгвэл хамгийн сүүлд сайн найз жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн найруулан тавьж буй нэгэн кинонд тоглож байгаа тэрбээр "Facebook"-ээрээ дамжуулан сэтгэлдээ их гуниглаж буйгаа илэрхийллээ.

 

Тодруулбал тэрбээр "ЧАМАЙГ САНАЖ БАЙНА" гэсэн гарчигтай утга бүхий зургийг "Facebook"-тээ оруулжээ. Тэр хэнийг санав, үнэхээр салаад олон жил болсон анхны эхнэр И.Одончимэгээ санав уу? эсвэл...