Их Британий хаан ширээнд хэзээ нэгэн цагт ханхүү Жорж залрах нь тодорхой ч ард олны хайрыг хүлээх тал дээр дүүдээ ялагдах байх гэж хэвлэл мэдээллийнхэн таамаглаж байна. Ханхүү Жоржийн дүү, гүнж Шарлотта бүхний хайрыг булаахаас гадна эх орондоо олон саяын орлого оруулж байгааг баримтууд нотлов. Шарлотта гүнж олон нийтийн өмнө ердөө 2-хон удаа гарч ирсэн ч Их Британид 5 тэрбум долларын ашиг авч иржээ.
Бяцхан гүнжийн өлгий, өмссөн хувцас хунар, хүүхдийн тэрэг гээд л Шарлоттатай нэр холбогдсон бүх брэндийг англичууд ихэд шохоорхон худалдаж авдаг аж. Үүн дээр гүнжид зориулсан, түүний нэртэй холбоотой бэлэг дурсгалын зүйлсийг нэмэх хэрэгтэй. Судлаачдын тооцоогоор 4-хөн сартай бяцхан гүнж одоогоор 5 тэрбумын орлого Англид авч иржээ. Харьцуулахад, ханхүү Жорж 3,6 тэрбум долларын орлого оруулсан бол ээж Кембрижийн авхай Кэтрин 7,2 тэрбумыг авч ирсэн. Дахин сануулахад, бяцхан Шарлотта олны өмнө ердөө 2 удаа л үзэгдсэн, төрсөн өдрөө бас загалмайлуулах ёслолын үеэр. Тиймээс ирээдүйд Шарлотта гүнж алдар цуугаараа эхийгээ ч ардаа хол орхих бололтой.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна