Нийгмийн сүлжээн дундаас Инстаграм фото зургаараа бусдаасаа илүү. Тиймээс хамгийн сонин содон зураг эндээс гарч ирдэг. Оросын lenta.ru сайт энэ 2015 онд Instagram-ын хамгийн олон лайк цуглуулсан 10 зургийг тодруулсан байна.
КИМ КАРДАШЬЯН
Америкийн реалити шоуны од Ким Кардашьян нийгмийн энэ сүлжээнд хамгийн алдартай нэгэн. Тэрээр 44.3 сая дагалдагчтай. Хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа Ким нүцгэн зургаа Инстаграм дахь өөрийн хуудаснаа оруулсан нь 1,9 сая лайк цуглуулжээ.

БЕЙОНСЕ
Дуучин Бейонсе 44,2 сая дагагчтай. Түүний охинтойгоо хамт авахуулсан энэ зураг 2,1 сая лайк-тай.

ТЕЙЛОР СВИФТ
Дуучин Тейлор Свифтийг Инстаграмд 44 сая хүн дагажээ. Дуучин бүсгүй болон түүний най залуу ди-жей Келвин Харрис нарын эрхлэн байгаа энэ зургийг таашааж байгаагаа 2,4 сая хүн илэрхийлж лайк даржээ.

СЕЛЕНА ГОМЕС
Дуучин Селена Гомес 42,2 сая дагалдагчтай. Түүний машинд байгаа энэ зураг 2,2 сая лайк авчээ.

АРИАНА ГРАНД
Дуучин, жүжигчин Ариана Гранд 41,8 сая дагалдагчтай. Арианагийн бохьтой селфи 1,9 сая лайк цуглуулжээ.

ЖАСТИН БИБЕР
Дуучин Жастин Бибер37,2 сая дагалдагчтай. Биберийн бассейн дахь энэ зураг 1,8 сая лайк-тай.

КЕНДАЛЛ ЖЕННЕР
“Кардашьяны гэр бүл” реалити шоуны од, фото модел Кендалл Женнерийг 35,6 сая хүн дагажээ. Кендалл Женнерийн энэ зураг Инстаграмын түүхэнд хамгийн олон буюу гурван сая лайк цуглуулжээ.

КАЙЛИ ЖЕННЕР
“Кардашьяны гэр бүл” реалити-шоуны бас нэгэн оролцогч, Кайли Женнер 34 сая дагалдагчтай. Түүний ахлах сургуулиа төгссөн дипломаа барьсан энэ зураг 2,3 сая хүнээс лайк авчээ.

НИКИ МИНАЖ
Рэп дуучин, жүжигчин Ники Минаж 32,5 сая дагалдагчтай. Ники Минаж, Бейонсе нарын энэ зураг нэг сая лайк цуглуулжээ.

ХЛОИ КАРДАШЬЯН
“Кардашьяны гэр бүл”-ийн гишүүдийн нэг Хлои Кардашьян 30,7 сая дагалдагчтай. Ким Кардашьяны эгч фитнессээр хичээллэж байгаа энэ зураг 1.6 сая лайк авчээ.

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно