Монголын дуу хуурын ертөнцийн цөөн хэдэн чанартай охидын хамтлагийн нэг бол Kiwi. Гурван өнгөний хослол болсон бүсгүйчүүд аргагүй сайн продюсертэй тулдаа өдий зэрэгтэй яваа гэдэг юм билээ. Үнэний ортой л үг. Kiwi хамтлагийн дөрөв дэх гишүүн Ангирмаагийн хувьд чанга хатуугаараа алдартай нэгэн. Ямар сайндаа хамтлагийнхаа охидтой гэр бүлтэй болж, хүүхэд гаргахгүй гэсэн гэрээ байгуулдаг гэсэн яриа тарсан байсан.
Тус хамтлагийн монголжуу царайтай охид хайрын романс үүсгээд хамтлагаасаа гарч солигдсоор Агий хэмээх бүсгүй дээр овоо тогтож байлаа. Гэтэл өнөөх Агий нь сүүлийн үед УИХ-ын гишүүн Номтойбаяраас салахаа больсон. Хөдөөгүүр хамтдаа зугаалж, хаана ч явсан цуг явах болсон тухай дуулиан яригдсаар.
Рок попын ертөнцийн царайлаг бүсгүйгээр тодорч явсан Агийг Номтойбаяртай “зууралдаж” хамтлагийнхаа нэр хүндийг шавартай хутгаж орхисон түүнийг продюсер нь ад үзэх болсон гэнэ. Бүр болоогүй залуу дуучин Хишигээг ихэд үнэлж, битүүхэндээ шинжиж байгаа сурагтай. Магадгүй амрагийн явдлаа захирч чадаагүй Агийгийн орыг Хишигээ эзэлж ч мэдэх юм. Бүхнийг цаг хугацаа харуулах биз ээ.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно