Холливуудын нэрт жүжигчин Люси Лью тээгч эхийн тусламжтай өчигдөр 11.00 цагт 3.8 кг хүүтэй болсон тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр хүүтэйгээ авахуулсан зургаа твиттертээ байршуулаад “Хөөрхөн үртэйгээ. Гайхалтай байна. Үнэхээр гайхалтай байна. Би жаргалтай байна” гэж жиргэжээ.
46 настай жүжигчин хүүгээ Рокуэлл Лиу хэмээн нэрлэсэн байна. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Us Weekly” сэтгүүлд “Ээж, хүү хоёрын биеийн байдал хэвийн байгаа. Тэд жаргалтай байгаа” гэж ярьжээ.
Люси Лью өнөөдрийг хүртэл хуримаа хийж байгаагүй. Тэрбээр 2008 оноос бизнесмэн Ноам Готтесмэнтэй үерхэх болсон. Тэднийг өнгөрсөн оны аравдугаар сард сүй тавьсан хэмээн мэдээлсэн ч жүжигчний агентлаг батлаагүй юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна