Ева Мендес, Райан Гослинг нар сүй тавьжээ


Хэд хоногийн өмнө Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 34 настай Райан Гослинг, 41 настай Ева Мендес нар сүй тавьсан, удахгүй хуримаа хийх гэж байгаа гэсэн мэдээллийг тараасан юм. Хосууд өнгөрсөн жил Эсмеральда Амада гэдэг охинтой болсон ч одоог хүртэл харилцаагаа албан ёсных болгоогүй байгаа билээ. Тэд 2011 оноос хойш дотно харилцаатай байгаа. Ева бүсгүй энэ оны зургаадугаар сараас хойш өөрийн цахим хуудсан дээр ядам хуруундаа том шигтгээтэй бөгж зүүсэн гэрэл зургийг байршуулах болсон билээ. Одоогоор дурлалт хос энэ мэдээллийг ямар нэгэн байдлаар тайлбарлахгүй байгаа аж.