Монгол бөхийн дэвжээ бөхийж, нэгэн цуут бөх орчлонгоос халилаа. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох зуурдаар таалал төгссөн байна.
Тэрээр 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд мэндэлжээ. Д.Цэрэнтогтох нь үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн аварга, Монгол улсын гавъяат тамирчин юм.
Чөлөөт бөхөөр хичээллэж дэлхийн аваргаас 2 мөнгөн медаль, азийн болон олон улсын уралдаан тэмцээнүүдээс олон тооны медаль авч эх орныхоо нэрийг дэлхий дахин дуурсгаж явсан Монгол түмэндээ хүндлэгдсэн нэгэн байлаа. Түүний гавъяа зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын спортын гавъяат мастер, Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байсан.
Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нарт гүн эмгэнэл илэрхийлье.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна