Домогт од Дэвид Бекхэмийн том хүү Бруклин сургуулиа төгслөө. 16 настай Бруклин төгсөлтийн бүх шалгалтаа амжилттай өгч, дунд боловсролын үнэмлэхээ (GCSE буюу General Certificate of Secondary Education) гардан авчээ. Виктория Бекхэм энэ чухал үйл явдлыг тохиолдуулан хүүдээ баяр хүргэв. Виктория “Миний бяцхан хүү сургуулийн бүх шалгалтаа амжилттай өглөө. Би хүүгээрээ бахархаж байна” хэмээн бичжээ. Бекхэмийнхэн энэ баяраа “Nobu” зоогийн газарт тэмдэглэлээ. Дэвид Бекхэм ба Виктория, бас хүүхдүүд нь Бруклин, Ромео, Круз нар бүгд иржээ. Харин бяцхан Харпер л алга. Мэдээж, жаахан гээд гэртээ орхисон биз. Виктория сургуулиа төгссөн хүүдээ тун өвөрмөц бэлэг өгчээ. Жирийн шар майк дээрх бичээсийг нь нэг хараадах даа. “Миний ээж намайг онцгой гэдэг” гэсэн бичээстэй майкаар гоёсон Бруклины зургийг Бекхэмийн шүтэн бишрэгчид лайкаар ёстой булж өгсөн байна.l
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна