Жүжигчин О.Цэнгэл, О.Дөлгөөн хоёрын “тулаан”


Улсын драмын эрдмийн театр намар цагийн нээлтээ алдарт “Ромео, Жульетта хоёр”-оор хийхээр зар түгээж эхлээд буй. Мэдээж Орчин цагийн Ромео, Жульетта хоёрт ямар жүжигчид тоглох бол гэсэн таамаглал урлаг сонирхогчдын дунд өрнөж, халуухан яриа өрнүүлээд амжсан.

 

Драмын урлагийн хорхойтнуудын дийлэнх нь Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Н.Баярмааг Жульеттагаар сонгоод байсан ч театрын удирдлагууд хийгээд найруулагчид арай өөр нүдээр харсан бололтой. Тэд Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөнийг Жульеттагаар сонгосон сурагтай. Гэтэл энэхүү ярианы хажуугаар бас нэгэн бор шувуу нисч эхэлжээ. Юу гэвээс тус театрын захирал Цэрэнсамбуу анх жүжигчин О.Цэнгэлийг Жульеттад “онилж” байсан аж.