Бээжин хотод ирэх сарын 3-нд зохион байгуулагдах Дэлхийн II дайны Ялалтын 70 жилийн ойн цэргийн сүрт жагсаалд 12 мянган цэрэг оролцоно гэж албаныхан мэдэгдлээ. Одоо Тяньаньмэний талбайд бэлтгэл ажил явагдсаар байна.
БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн ерөнхий штабын газрын Байлдааны хэлтсийн орлогч дарга Чу Руй ярихдаа “Цэргийн парадад оролцох ахмад дайчдын эгнээнд Коммунист нам болон Гамин намын Японыг эсэргүүцэгч байлдагчид, хоёр намын амь үрэгдсэн гишүүдийн үр хойч, чөлөөлөх дайнд баатарлаг гавьяа байгуулсан ахмад дайчдыг хамруулсан. Энэ удаагийн цэргийн жагсаал аль нэг улс оронд чиглүүлж байгаа цэргийн бодлого, сүр хүчээ илтгэх гэсэн явдал биш. Харин дэлхийд энх тайвныг сахин хамгаалахаа илэрхийлэхэд чиглэгдсэн юм” гэжээ.
Бээжинд ОХУ, Монгол, Казахстан гэх мэт 10 гаруй улсын цэрэг дайчид жагсана. Мөн 40 гаруй төрлийн 500 гаруй зэвсэг техник, 20 гаруй загварын 200 нисэх онгоц оролцоно. Цэргийн жагсаал 50 ангиас бүрдэж, явган жагсаалд 11 анги, ахмад дайчдын машинтай жагсаал 2, зэвсэг тоноглолын 27, агаарын 10 жагсаал явах бөгөөд парадыг 50 генерал ахална.Бээжин хотод ирэх сарын 3-нд зохион байгуулагдах Дэлхийн II дайны Ялалтын 70 жилийн ойн цэргийн сүрт жагсаалд 12 мянган цэрэг оролцоно гэж албаныхан мэдэгдлээ. Одоо Тяньаньмэний талбайд бэлтгэл ажил явагдсаар байна.
БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн ерөнхий штабын газрын Байлдааны хэлтсийн орлогч дарга Чу Руй ярихдаа “Цэргийн парадад оролцох ахмад дайчдын эгнээнд Коммунист нам болон Гамин намын Японыг эсэргүүцэгч байлдагчид, хоёр намын амь үрэгдсэн гишүүдийн үр хойч, чөлөөлөх дайнд баатарлаг гавьяа байгуулсан ахмад дайчдыг хамруулсан. Энэ удаагийн цэргийн жагсаал аль нэг улс оронд чиглүүлж байгаа цэргийн бодлого, сүр хүчээ илтгэх гэсэн явдал биш. Харин дэлхийд энх тайвныг сахин хамгаалахаа илэрхийлэхэд чиглэгдсэн юм” гэжээ.
Бээжинд ОХУ, Монгол, Казахстан гэх мэт 10 гаруй улсын цэрэг дайчид жагсана. Мөн 40 гаруй төрлийн 500 гаруй зэвсэг техник, 20 гаруй загварын 200 нисэх онгоц оролцоно. Цэргийн жагсаал 50 ангиас бүрдэж, явган жагсаалд 11 анги, ахмад дайчдын машинтай жагсаал 2, зэвсэг тоноглолын 27, агаарын 10 жагсаал явах бөгөөд парадыг 50 генерал ахална.
Цэргийн парадад оролцох зэр зэвсгийн дийлэнх нь БНХАУ-д үйлдвэрлэсэн аж. Тэдгээр зэвсэг техникийн 84 хувь нь олон нийтэд анх удаа харуулах шинэ төрлийн зэвсэг гэнэ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа