Дуучин Селена Гомез 1930 оны тухай өгүүлэх “Dubious Battle” гэх шинэ кинонд 15 настайдаа хүүхэдтэй болсон Лусина гэх бүсгүйн дүрийг бүтээж байна. Зураг авалт Техас болон Лондонд явагдаж байгаа аж. Уг кино ирэх есдүгээр сард нээлтээ хийх гэнэ. Кинонд Селенагаас гадна “Өлсгөлөн тоглоом” киноны од Жош Хучерсон тоглосон байна.
Дуучны хүүхдийн дүрд тоглож буй таван сартай Моника гэх охин Селенагийн дотны найзын хүүхэд гэнэ. Тэрбээр кинонд тоглохоор болсныхоо дараа Моникаг гэртээ авчирч, яг л ээж шиг асарч, халамжилж буй гэж “TMZ” сайт мэдээлэв.
Селена твиттертээ “Хүүхэд төрүүлэхээс илүү асрах хэцүү юм. Би зураг авалтын турш Моникаг тэвэрч байна. Ээж байх хэцүү юмаа. Ээжээ, гомдоож байсан бол уучлаарай” гэж жиргэжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна