20 зууны сүүлчээр Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг бий болгон, цахиур хагалан гарч ирсэн Хип-Хоп хамтлаг бол мэдээж "Люмино" билээ. Анх 1998 онд байгуулагдахдаа 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан тус хамтлагт 2000 он гэхэд өнөөдрийн бүрэлдэхүүн болох Д.Тэмүүжин (MCBEATZ), Д.Анхбаатар (Skitzo, CUTHBERTH), Б.Батхишиг (Baji) нар тунж үлдсэн юм.
2000 онд "Бүтэлгүй хайр" дуугаа дүрсжүүлэн фенүүдийнхээ хүртээл болгож байсан тус хамтлаг өнөөдөр хэдийн 30 видео клипийг үзэгчдийн хүртээл болгоод амжжээ.
Монголын шоу ертөнцөд хэдий нь өөрийн гэсэн байр суурьтай болсон Люмино хамтлаг байгуулагдаад 17 жилийг ардаа үджээ. Олон сайхан уран бүтээлээр биднийгээ баясгасан тус хамтлаг бие даасан тоглолт зохион байгуулаагүй есөн жил өнгөрчээ. Тэгвэл авьяаслаг залуус маань энэ сарын 21-нд "CROCUS EVENT HALL"-д Lumino - LU Beatz (Хэмнэл нэрэгч) тоглолтоо зохион байгуулж фенүүдийнхээ магнайг тэнийлгэх аж.
Тус тоглолтод та бидний сонсох дуртай, сэтгэлд хоногшсон дуунууд бүгд дуулагдаж, сэтгэл зүрхийг чинь чичигнүүлэх гэнэ. Ингээд хуучны хэмнэлийг шинэ үетэй нэрсэн тус үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсвэл 8-р сарын 21-нд "CROCUS EVENT HALL"-д очиход л хангалттай. Люмино энэ өдөр бут авах шинжтэй.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ