“Ноён Бондгор” хэмээх өвөрмөц нэрээр олонд танигдсан дуучин бол Ц.Амарбаяр. Түүнд энэхүү содон нэрийг МУГЖ С.Жавхлан өгсөн гэдгийг нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг. Залуу хүний хувьд чамлахааргүй амжилттай ажиллаж буй Бондгор энэ удаа амжилтаа маш томоор ахиуллаа.Түүний дуулсан дуунууд эх орондоо төдийгүй Өвөрмонгол болон Хятадын зах зээлд хит болдог.
Энэ удаа түүний дуулсан "Миний найз" " Би монгол хүн" дуунууд Хятадад олон саяаараа татагдаж, ард түмнийх нь хайртай дуу болжээ. Дуучин Бондгорын энэхүү амжилтыг Хятадын талаас өндрөөр үнэлж тусгай шагнал гардуулахаар болсон байна. Түүнчлэн Хятад Монголын найрамдлын 45 жилийн ойн баярыг дуучин Бондгор нээхээр болжээ. Энэхүү томоохон баярт өмнө нь манай улсын төрийн далбаа манддаггүй байсан бол дуучин Бондгорын санаачлагаар энэ удаа алтан соёмбот төрийн далбаа маань мандахаар болжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа