УИХ-аар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж, яаралтай баталсан. Өршөөлийн хууль батлагдсан даруйд нэгэн хүн ярианы сэдэв болсон нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Түүнийг Шадар сайд болох нь. Эх орондоо ирэх нь гэсэн мэдээлэл цахим хуудсуудаар тарж эхэлсэн.
Тэгвэл эх орондоо ирэх нь гэсэн мэдээлэл үнэн болох нь батлагдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 23:30 цагт Улаанбаатарт газардлаа. Түүнийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Цолмон, Л.Оюунбаатар, Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар Чингис хаан олон улсын онгоцны нисэх буудалд тоссон байна.
Ямар ч байсан Өршөөлийн хууль батлагдахтай зэрэгцээд Н.Энхбаяр тун хурдан эх орондоо ирлээ. Магадгүй сайдуудын нэрийг өргөн барихаас өмнө ийн хурдан ирсэн ч байж болох юм.
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь