Баянгол дүүргийн хэсэг залуус нэгдэн “Бид баянголын залуус” сайн дурын нэгдэл байгуулан өөрсдийн санаачлагаар дүүргийнхээ гэр хорооллын айлд өрхүүдийн дунд “Жишиг гудамж” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн хүрээнд залуучууд өөр хоорондоо нэгдэн Баянгол дүргийн 23-р хорооны гэр хороололын 2 гудамжны 14 айл өрхүүдийн хашааг тохижуулан, хашааны хүрээ гарниз хадах, будаж хээлэх, шөнө гэрэлтдэг материалаар хаягжуулах, шуудангийн хайрцаг байршуулах зэрэг ажлуудыг өөрсдийн зардал болон тухайн айл өрхүүдээр ухуулан таниулга хийсний үндсэн дээр материалын зарим зардлыг нь гаргуулан ажиллажээ.
“Хөгжилд хүн бүрийн оролцоо чухал” уриатайгаар ажиллаж байгаа эдгээр залуусыг Баянгол дүүргийн 23-р хорооны иргэд ам сайтай байна.
“Бид баянголын залуус” сайн дурын нэгдлийн зохицуулагч Н.Болдбаатар: “Цэвэр цэмцгэр, тохилог, тав тухтай орчинд амьдрах бололцоог бусдаас биш өөрсдөөсээ эхлүүлэхийг бид гол зорилгоо болгож байна. Бидний энэ санаачлагыг нийслэл хотын бусад дүүрэг, аймаг хотуудын залуус хэрэгжүүлэн амьдрах орчноо өөрсдийн оролцоотойгоор тохижуулахыг үе тэнгийн залуустаа бидний зүгээс уриалмаар байна гэлээ.
Өнөөгийн залуусын олонхи нь компьютерийн ширээний хойно суун ихэнх цагаа интернэт фэйсвүүк орчинд ихэнх цагаа үр бүтээл багатай өнгөрүүлэхийн оронд нийгэмд тустай хөдөлмөр хийн, бусдын амьдрах орчныг тохижуулах гэгээн үйлсэд нэгдэхийг залуус та бүхэндээ санал болгож байна.
“Бид Баянголын залуус” сайн дурын нэгдлийн залуусын хийсэн ажлын талаарх фото зургийг та бүхэндээ хүргэе …
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна