Екатерина Кирмель
Миссис Россия / Facebook
“Оросын миссис-2015” буюу нөхөрт гарсан гоо бүсгүйн уралдаанд зургаан хүүхдийн ээж, Санкт-Петербург хотын иргэн Екатерина Кирмель түрүүлжээ.
Заавал нөхөртэй, нэгээс дээш хүүхэдтэй байх болзолтой энэхүү уралдааны сүүлийн шатанд 22-43 насны 15 эмэгтэй шалгаран үлдэж, тэргүүн байрын төлөө Москва хотноо өрсөлджээ. Тэдний 11 нь цайвар үстэй бүсгүйчүүд байсан бол дөрөв нь хар үстэй эмэгтэйчүүд байв.
Уралдааны ялагч Екатерина Кирмель 37 настай, дээд боловсролтой, бүжиглэх дуртай, бодибилдинг, хөнгөн атлетикаар хичээллэдэг эмэгтэй ажээ. Түүний том хүү 17 настай бол бага хүү нь 12-той. Харин охидууд нь 10, 9, 6, 4 настай гэнэ.
"Оросын миссис" тэмцээнийг 1998 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд 2013 оноос олны анхаарлыг ихэд татах болсон юм. Учир нь тэр жилийн ялагч Инна Жиркова хөтлөгчийн энгийн асуултад хариулт өгч чадаагүй учраас титмийг авахаас татгалзаж байсан юм.
"Миссис Россия-2015" уралдааны хөшигний ард













Фото: Сергей Мелихов / «Лента.ру»
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна