ТВ, клип, кинон дээрээс бидний хайр хүндэтгэлийг хүлээдэг одуудын зарим бодит амьдрал дээр тийм ч сайхан харагддаггүй бололтой. Тэд өөрсдийгөө нүүрэн дээр нь юм гардаг, тийм ч сайхан арьстай биш гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг.
1. Рианна

Хэдий түүний нүүрийг ямар ч үед мэргэжлийн өндөр түвшинд будаж янзалдаг мэргэжлийн нүүр будагчид байдаг ч цаг үргэлж өөрийн үнэн төрхөө бусдаас далдалж явна гэдэг боломжгүй зүйл.
2. Майли Сайрус

Түүнийг нилээн замбараагүй, эрүүл бус амьдралын хэв маягтай гэдгийг хүн бүр мэднэ. Тийм учраас түүний нүүрээр гарсан зүйлс Майлигийн буруу зуршлуудтай холбоотой байх.
3. Адам Левайн

"Би шудрагаар хэлье. Миний өсвөр нас үнэхээр аймшигтай өнгөрсөн. Би зураг авахуулхаасаа ч ичиж, өрөөндөө ихэнх цагийг өнгөрүүлдэг байв. Өнөөдөр хэдий би олны танил болсон ч, би бусдийн л адил асуудалтай байдаг. Миний арьсан дээр үргэлж батга гарч намайг зовоодог, өөртөө итгэх итгэлийг минь үгүй хийдэг. " хэмээн Maroon 5 хамтлагийн дуучин Адам Левайн өөрийнхөө тухай ярьсан байдаг. Тэрээр "Proactive+" гэдэг батганы эсрэг бэлдмэл тогтмол хэрэглэдэг.
4. Викториа Бекхэм

Арьсны асуудал хэнийг ч ялгаварладаггүй. Дөрвөн хүүхдтийн ээж, алдарт хөлбөмбөгчин Девид Бекхэмийн гэргий арьсны асуудалтайгаа нилээд шургуу тэмцдэг гэнэ.
5. Кейт Мосс

Кейт Мосс бол дэлхийн хамгийн чадварлаг, өндөр орлоготой моделиудын нэг. Түүний хамар, эрүүний хэсгүүд дээр маш их батга гардаг.
6. Алишиа Кейс

Тэрээр хэрхэн өөрийн онцгүй арьсаа далдалж, өөгүй сайхан харагдахаа мэддэг нэгэн. Харин түүнийг нүүрээ будаагүй үед харсан хэн ч сайхан арьстай гэж хэлэхгүй.
7. Меган Фокс

Хэдий Меган сайхан арьстай эмэгтэй бус ч, Холивудын хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн нэгд тэрээр зүй ёсоор багтдаг. Камерын дуранд тэр үргэлж сайхан харагддаг ч зарим үед арьсных нь өө сэв ийнхүү тодорч харагддаг.
8. Камерон Диаз

Камерон өөрийн арьсны асуудлыг хэзээ ч олон нийтээс нууж байсангүй. Marie Claire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр: "Би үнэхээр муухай арьстай байсан. Үүнээсээ их ичдэг байсан учраас алга болгохын тулд чадах бүгдээ л хийдэг байлаа " хэмээн дурьдсан байдаг.
9. Кейти Перри

Гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа гайхагддаг дуучин бүсгүй мөн л батга гардаг, онцгүй арьстайгаа үргэлж тэмцдэг.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа