Монголын хошин урлагийн акулуудын нэг Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун саяхан алдарт дуучин Jessie J-тэй хоолой хоршин "Flash light" дууг дуулсан бичлэгээ "Facebook" хуудастаа байршуулаад байгаа билээ.
Аавыгаа дуурайгаад төрөл бүрийн авьяастай төрсөн тэрбээр жүжигчин, мөн тун ирээдүйтээ загвар өмсөгч гэгддэг бол түүний үндсэн мэргэжил нь эдийн засагч аж. 2013 онд МУИС-ийн ЭЗС-ийг төгссөн түүний дуулахыг сонссон цахим ертөнцийн найзууд нь хоолойны чадлыг нь сайшаан магтжээ.
Зарим нь бүр түүнийг дуучин Jessie J-тэй найзууд юм байна хэмээн андуурсан гэнэ. Харин Х.Намуун iphonе утасны karaoke апплэкейшныг ашиглан ийнхүү дэлхийн одтой хоршин дуулжээ. Сүүлийн үед энэхүү karaoke апплэкейшн нэлээд нэрд гараад байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт алдарт дуучны шүтэн бишрэгчид хоршин дуулсан бичлэгээ Youtube сайтад байршуулах болсон байна.
Tom Bleasby гэгч залуу өнгөрсөн тавдугаар сард энэхүү караоке хувилбараа Youtube сайтад байршуулсан бөгөөд түүний бичлэгийг 7 сая 436 мянга 623 хүн үзсэн нь өнөөдрийн байдлаар хамгийн өндөр үнэлгээг аваад байгаа аж.
Мөн Bernice Shane хэмээх 9 настай охин өнгөрсөн зургаадугаар сард энэхүү апплэкейшнийг ашиглан алдарт дуучинтай хамтран дуулсан бөгөөд түүнийг бичлэгийг 4 сая 345 мянга 418 хүн үзжээ.
Jessie J-тэй Tom Bleasby-ийн дуулсан хувилбарыг хүргэе.
Алдарт дуучин Jessie J-тэй хоолой хоршин "Flash light" дууг түүврийг эндээс үзнэ үү.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийн олон улсын шинжээчид Улаанбаатарт зөвлөлдөж байна
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Маргааш "Монгол бахархлын өдөр" тохионо
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ