Цастын өлгий Түвд орны тухай таатай, таагүй олон мэдээллийг авч байдаг. Улаан орхимжит лам нар, бурханы орон хэмээх хүндэтгэл зонхилох нь бий. Байсгээд гаргадаг бага зэргийн мөргөлдөөн, зулын гол болсон зоригт эрчүүдийн тухай зөндөө л уншсан.
Харин саяхан Түвдээр аялаад ирсэн гэрэл зураг сонирхогч залуу хачирхалтай тайлбар бүхий зураг тавьжээ.
Тойрч суугаад нэг нь нөгөөгийнхөө бөөсийг түүж байгаа хэсэг ядруухан түвд хүмүүсийн зургийг авах гэтэл бүгд тонгойн, бараг л хэвтэж орхиж. Гайхаад учрыг асуутал гэрэл зураг авахуулбал үхдэг гэдэгт тэдгээр хүмүүс өнөөг хүртэл итгэдэг гэж хариулсан гэнэ.
Саяхныг болтол буурай маань “Зураг олон бүү авахуулаад бай. Нас богиносно” хэмээн сануулдаг байсан нь санагдав. Шашин шүтэх нь гэгээрэл, ариусалд тустай ч хэт автваас хар тамхи лугаа хортой гэдэг нь оргүй үг биш юм бол уу.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа