Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ Куала Лампур хотоос Бээжингийн чиглэлд нисэх үедээ сураггүй алга болсон зорчигч тээврийн “МН370” онгоцыг Энэтхэгийн далайгаас хайх шаардлагагүй гэж мэдэгджээ. Тэрбээр “МН370” онгоцны далавч эсвэл жижиг хэсгүүд байх магадлалтай хэлтэрхийнүүд Энэтхэгийн далайд орших Реюнион арлаас олдсон. Гэхдээ энэхүү арлыг самнасан ч “МН370” онгоц олдохгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс хайх ажиллагааг эхлүүлэх шаардлага байхгүй. Мөн хүмүүст дахин хүлээлт үүсгэхийг хүсэхгүй байна. Намайг уучлаарай” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхий сайд өмнө нь “МН370” онгоцноос сураг гаргахын тулд Реюнион аралд тусгайлан мөрдлөгө явуулах болно гэж мэдэгдсэн билээ. Разак ийнхүү бодлоо өөрчилсөн нь авлигын хэрэгтэй нь холбоотой байж магадгүй хэмээн олон улсын тоймчид онцолж байна.
Түүний орлогч Михиддин Яассин төрийн сан хөмрөг дэх хөрөнгийг дур зоргоор ашигласан хэргээр баригдсан юм. Яассинийг албан тушаалаас нь буулгасан билээ. Тэрбээр 2009 Нажиб Разакын мэдлийн банк руу 700 сая ам.долларыг тодорхой үндэслэлгүй шилжүүлсэн нь илэрчээ. Энэхүү хэргээс үндэслэж Ерөнхий сайдыг шалгаж байгаа юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна