БНСУ-ын нэрт жүжигчин Бэ Юнг Жүн энэ долоо хоногт 43 насандаа хуримаа хийлээ. Монголчуудад “Анхны хайр” олон ангит киноны Чан Вугийн дүрээр танил болсон нэрт жүжигчин маань дуучин Пак Сү Жинтэй өнгөрөгч лхагва (VII.27) Сөүл хот дахь "Walker Hill" зочид буудалд хуримлажээ.
Хосуудын хувьд 13 насны зөрүүтэй бөгөөд тэд энэ оны хавраас танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болсон байна. Тэдний хуримын ёслолд баяр хүргэхээр Япон улсаас 200 эмэгтэй ирсэн бөгөөд Тайвань, Сингапур, ХонгКонгоос ч фэнүүд нь иржээ. Мөн хурим болсон өдрийн зочид буудлын гадна Солонгосын олон фэнүүд нь ирсэн байсан нь ямар ч насныхан Чан Вуг шүтэн биширдэг нь ажиглагдсан юм.
Өмнөд Солонгосын соёл урлагийг хилийн чанадад сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж нэрт жүжигчин Бэ Юнг Жүнд Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг олгож байжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа