Одоогоос гурван жилийн өмнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн ойн баяр наадмын үеэр сүмогийн Их аварга Д.Дагвадорж МҮОНРТ-ын захирал асан М.Наранбаатар нар нударга зөрүүлсэн тухай нэг хэсэгтээ шуугисан. Нударга зөрүүлэх ч юу байхав. Их аварга л нударгаа хөдөлгөсөн гэдэг. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө тэднийг нударга биш хөөрөг зөрүүлж байхыг харлаа.
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харганатын хөндийд болсон Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан Бат-Оршил өргөх даншиг наадмын нээлтийн үеэр тэд ийнхүү хөөрөг зөрүүлэн мэнд усаа мэдэлцлээ. Энэ нь Их аваргад гурван ч удаа нударуулсан М.Наранбаатар түүнийг уучилсны илрэл бололтой. Монгол эрчүүд, монгол наадам гэдэг ийм л сайхан.
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь