Монгол бүсгүй Chris Brown болон Nicki Minaj, Meek Mill-ын видео зураг авалтын нүүр будалтыг хийжээ.

Admin
Өчигдөр 16 цаг 06 минут

Ооно гэх нэрээр охид, залууст танил болоод байгаа хүмүүст Make-up-ын талаар мэдээлэл болон заавар, зөвлөгөө өгдөг Оюунжаргалын Ооно гэх авьяаслаг бүсгүйг мэдэх хүмүүс аль хэдийнээ 50.000+ гаруй давжээ. Өөрийн фэйсбүүк хуудас болон Инстаграмдаа өөрийн будсан будалт болон ажлуудаа танилцуулдаг Ооно бүсгүйд маань талархах хүмүүс олон гэлтэй.

Ооно маань өөрийн фэйсбүүк хуудсандаа алдартай хүмүүстэй хамтран ажилласан тухай мэдээллүүдээ нийтлэдэг гэдгийг түүнийг дагагч хүмүүс нь мэдэх бизээ. Харин хамгийн сүүлд бичсэн мэдээллээр нь бол Meek Mill болон Nicki Minaj & Chris Brown-тай хамтарсан бүтээл болох All Eyes On You дууны клипны ажил дээр нүүр будалт хийж хамтран ажилласан талаар нийтлэл хүргэж өөрийн дагагч болон Монголчууддаа сайхан мэдээ дуулгасан юм. Оонодоо цаашдын хүсэл мөрөөдөлд нь амжилт хүсэж амьдралд нь аз жаргал хүсэе.