Г.Буяндорж нарын хэргийг өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүн хэлэлцэж эхэлсэн бөгөөд Шүүх хурлын шүүгчээр Л.Батжаргал, улсын яллагчаар Ц.Мөнхнаран нар ажилласан байна.
Шүүх хуралдаан өчигдөр 13:30 цагт эхэлж, үдшийн 23:00 цаг болтол үргэлжлэн явагдаад түр завсарласан. Өнөө өглөө 09:00 цагаас дахин үргэлжлэн хуралдсан шүүх хурал 14:00 цагт завсарласан бол дөнгөж сая шүүгч таслан шийтгэх тогтоолоо гаргажээ.
Шүүхээс Г.Буяндоржийг хохирогч С.Билэгтийг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 111-р зүйлийн 3-р заалтыг үндэслэн зүйлчлэн яллаж 3.3 жил хорих ял, мөн түүнийг хохирогчид зарсан “Ноёд констракшн” ХХК-ийг хууль бусаар буцаан авах зорилгоор Сэлэнгэ аймгийн Иргэний шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бус шийдвэр гаргуулах ажиллагаанд толгойлогчоор оролцсон гэм буруутайд тооцож 6 сар баривчлах ялаар, шүүгдэгч Д.Батжаргал, Г.Дамдиндорж нарт Шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж хууль бус шийдвэр гаргуулах ажиллагаанд хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, 3 сар 10 хоног баривчлах ялаар, сэтгүүлч С.Баттулгад Г.Буяндоржийн захиалгаар хохирогч С.Билэгтийг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан гэм буруутайд тооцож Эрүүгийн 111-р зүйлийн 2-р заалтаар ял оноож, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял тус тус оноосон байна. Сэтгүүлч С.Баттулгад оноосон 14 сая төгрөгийн торгуулийн ялаас түүний хоригдсон хоногт дүйцэх мөнгөн дүнг хасаж тооцсоноор 9 сая төгрөгийг төлөх шийдвэр шүүхээс гаргажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна