Дэлхийд гоо бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсанаас хойш Оросууд нийт 3 шагнал хүртсэн нь Miss World 1992, Miss Universe 2002 болон Miss world 2008-ийн ялагч болсон явдал юм. Харин энэ оны Дэлхийн Мисс шалгаруулах тэмцээн буюу “Miss World” тэмцээнд ямар бүсгүй улсаа төлөөлж оролцох болсныг танилцуулж байна.
Саяхан амжилттай зохион байгуулагдсан “Miss Russia” тэмцээнд ялагч 22 настай София Никитчук “Miss Universe” тэмцээнд оролцохоор болсон бол харин 19 настай Владислава Евтушенко хэмээх бүсгүй бидний сайн мэдэх хамгийн том гоо бүсгүйн тэмцээн болох “Miss World”-д оролцохоор болжээ.
1996 онд төрсөн үзэсгэлэнт бүсгүй спортоор хичээллэхийн хажуугаар сэтгэл судлал, геологийн чиглэлээр сурдаг байна. Тэр 11 наснаасаа л загвар өмссөн бөгөөд "2016 оны миссийн титэмийг зүүх магадлалтай бүсгүй" хэмээн хүмүүс цахим ертөнцөөр урьдчилан таажээ.
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь