70 саяын үнэтэй алдарт усан хөшиг чинь эвдэрчихлээ Э.Бат-Үүл даргаа


Анх наадмаар нээнэ гэж байсан Арслантай гүүрэн дэхь гэрэлтдэг “усан хөшиг” -ийн нээлт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт болж нээлтээ хийснээс хойш долоо ч хонолгүй турбаных нь хоолой салж, эвдэрчээ. 
Энэ  ажлыг гүйцэтгэгч нь “Хан-Урсгал” компани бөгөөд гурван жилийн баталгаа гаргасан. Харин арчлалт, тохижилтыг нь “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ хариуцан ажиллах юм гэсэн. 70 сая төгрөгийн өртгөөр боссон энэхүү “усан хөшиг” нь хөрсний усыг тусгайлан бэлдсэн цоргоор буцаж гол руу гоожуулах мундаг системтэй юм байх.
Энэхүү усан хөшиг нь нийслэлийн маш олон иргэдийн эгдүүцлийг төрүүлээд байгаа бөгөөд гарын ур дүйтэй зарим нь "Надад 7 сая төгрөг өгчихвөл энэнээс ч дээрийг хийж болох юм байна" гэцгээж байлаа. Ямартай ч орчин үеийн хотын бүтээн байгуулалт гэхээсээ болхи эв хавгүй труба гагнан хийсэн Алдарт усан хөшгийг нь хэзээ хэрхэн сайхан харагддагийг харах гэсээр байтал эвдрэв бололтой. Ум сайн амгалан болтугай.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
9 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

12 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

12 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

12 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

12 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

13 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

14 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна