Реппер Дидди өнгөрсөн сарын 28-нд Лос Анжелес хотын “Microsoft” театрт зохион байгуулагдсан “BET Awards” шагнал гардуулах ёслолын үеэр тайзнаас унаж хөлөө гэмтээсэн билээ. Тэрбээр “All About The Benjamins” дуугаа дуулж байхдаа үзэгчдийн өмнө унаж, зүүн хөлнийхөө өвдөгний ясыг цуулжээ. Реппер залуу саяхан өвдгөндөө хагалгаа хийлгэж, өчигдөр эмнэлгээс гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дидди эмнэлгээс гарахдаа тэргэнцэр дээр суусан байжээ. Тэрбээр инстаграмдаа “Хагалгаа амжилттай болсон” гэж бичсэн байна.
Тэрбээр дасгалжуулагчийг зодохоос гадна галт зэвсгээр сүрдүүлсний улмаас баривчилагдсан юм. Энэхүү хэргийн шүүх хурал энэ сарын 28-нд Лос Анжелос хотноо болно. Диддигийн биеийн байдал хүнд байгаа учир шүүх хуралд оролцох боломжгүй хэмээн өмгөөлөгч нь мэдэгдсэн ч хохирогчийн талаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлгүй буйгаа илэрхийлжээ. Хэрвээ Дидди буруутай нь тогтоогдвол нэг жил шоронд суух юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна