Хот хоорондын нийтийн тээвэрт явахдаа удаа дараа хурд хэтрүүлсэн 100 гаруй жолоочийн эрхийг түр хугацаанд түдгэлзүүлжээ. Орон нутгийг зорих тээврийн автобусанд GPS суулган бүрэн хянадаг болсон билээ. Улмаар хот хоорондын автобусны хурдыг 70 км/ц-аар тогтоосон юм.
Энэ хурдыг удаа дараа зөрчсөн 100 гаруй жолоочийг 1-6 сарын хугацаанд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явах эрхийг нь түдгэлзүүлжээ. Харин удаа дараа зөрчил гаргасан 17 жолоочид замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь зургаан сараас хоёр жилээр хассан байна.
Нэг хэсэг хот хоорондын автобусыг хянах боломжгүй байсан билээ. Үүнээс үүдэн орон нутгийн замд осол ихээр гарах болсон. Үүнээс үүдэн Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын бүх автобусыг GPS-тэй болгож төвөөсөө хянадаг болсноор осол аваар эрс буурчээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна