Жирийн нэг цусны шинжилгээгээр үхлийн аюултай өвчтэй эсэхийг нь оношилж болно гэдгийг Шведийн Уппсала их сургуулийн судлаачид хэлж байна. Мэдээж шинжилгээгээр л өвчнийг илрүүлдэг шүү дээ гэж хүн бүхэн хэлэх байх. Гэхдээ Уппсалагийн судлаачдын 12 жилийн хөдөлмөрийн дүнд нээсэн шинжилгээний арга арай өөр юм.
Тэд хүний цусан дахь S катепсин хэмээх энзимийн төвшин хэр байна гэдгийг онцлон тодорхойлох аргыг нээжээ. Энэ энзимийн төвшин өндөр байх тусмаа зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг үхлийн аюултай өвчин тухайн хүний биед нуугдаж байгааг илэрхийлдэг байна.
Хэрэв энэ шинжилгээг хийлгээд S катепсин өндөр гарвал даруйхан мэргэжлийн эмчид хандсанаар олон сая хүний амь насыг аврах боломж нээгдэж байгаа юм. Тиймээс энэхүү шинжилгээг үхлийн эрсдлийг урьдчилан тодорхойлогч гэж нэрлэж байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна