Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм нэрт хөтлөгч Райан Сикрестийн телевизийн шинэ шоу болох "Тог тог" хэмээх нэвтрүүлэгт оролцжээ. Ингэхдээ тэрээр Калифорнийн нэгэн гэр бүлд тусламжийн гараа сунгажээ.
40 настай тамирчин маань тэдэнд 100 мянган ам.долларын бэлэн мөнгөний чек бэлэглэхээс гадна iPhone утсыг хүн тус бүрт өгч арван жилийн турш ярианы төлбөрийг нь төлнө гэсэн юм.
Гонзалесийн гэр бүлийнхний өрхийн тэргүүн Виктор Мексикийн мэргэжлийн хөлбөмбөгийн тоглогч хэдий ч гэр бүлээ тэжээхийн тулд барилгын ажил хийдэг байна. Тиймээс тэрээр сардаа нэг удаа л гэртээ үзэгддэг байна.
Бекхэм өөрөө ажилчны гаралд өссөн (ээж нь үсчин, аав нь гал тогооны тавилга хийдэг байсан) учир энэхүү гэр бүлийг найрсгаар хүлээн авч туслахыг хүсчээ.
Гонзалесийн гэр бүлийнхэн алдарт хөлбөмбөгчний бэлгийг хэрхэн баярлаж хүлээн авч буйг доорх бичлэгээс үзнэ үү.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо