Энэ сарын 24-нд буюу ирэх Баасан гарагт залуусын оролцох дуртай "Silence White" болон "Touch Me" шоу нэг өдөр зэрэг болох гэж буй.
Учир нь "Silence White" нь наадмын үеэр болох байсан ч хотын ихэнх залуус Хөвсгөл явж хүн цөөн байсан тул хойшилсон гэх. Гэвч "борооноос боллоо" гэх тайлбар хийж, улмаар "Touch me" шоутай давхцсан нь олон залуусыг эргэлзэхэд хүргэж байгаа нь нууц биш. Задгай талбайд болох цагаан хувцастны тус шоу бороог хүсээгүй ч мөн энэ өдөр нийслэлд бороо орно гэж УЦУОШГ-аас мэдээлж байна.
Тэгэхээр цаг агаарын нөлөөллийг тооцоолон гадна болон дотор талбайн алийг ч сонгох боломж олгосон "Тоuch me" шоуг илүү олон залуус сонгож мэдэх юм. Бас санхүүгийн хямралтай энэ үед сэргэлэн загнаж "Touch Me" нэгийн үнээр 2-4 хүн орох боломж олгосон нь "Silence White" шоунд хүчтэй цохилт болсон нь дамжиггүй.
Ямартай ч энэ өдөр зуны хамгийн том хоёр задгай шоу зэрэг болно гэх сургаар их хотын доргио залуус дэнж хотойтол бүжиглэхдээ бэлдэцгээж байна.
Дашрамд дурдахад, Silence-д очиж ханиад томуу хүрч, Touch me-д очиж битүү саунд хатгаа авах магадлалтай тул үдэшлэгний хувцас болон эрүүл мэнддээ анхаарахыг танд зөвлөхөд илүүдэхгүй болов уу. Мөн олны хөл дагаж урт гартнууд ажлаа эхэлдэг тул сонор сэрэмжтэй байхыг ч сануулъя.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна