Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газарт үер усны 13 дуудлага иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын албан хаагчид үер усны аюулаас иргэдийг аврах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулан ажилласан байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 7, 22 дугаар хороо хуучнаар 22-ын товчоо Орбит орчимд гудамж тайлбай, айлуудын гэр, хашаа усанд автсанаас 32 иргэнийг үерийн аюулаас аварч , шаварт суусан байсан 5 автомашиныг татан гаргажээ.
Мөн Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороо, Шувуун фабрик орчим айлуудын гэр, хашаа, гахайн байр усанд автсан тухай 4 дуудлага ирж дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 10 албан хаач, 2 автомашинтай хүрэлцэн очиж усанд автсан гэрийг нүүлгэн шилжүүлж, хашаа, гахайн байранд тогтсон усыг соруулан, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14:05 цагт Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Мандал” амралтын газрын ойролцоох Туул голын усны түвшин нэмэгдэж амралтын гэр усанд автсан гэсэн дуудлага өгсний дагуу Дүүргийн ОБХ-ээс бэлтгэл ээлжийн 5 албан хаагч хүрэлцэн очиход “Мандал” амралтын газрын гэр болон иргэн С-ийн 3 ширхэг гэр үерийн усанд автсан байсныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж ажиллажээ.
Үерийн улмаас амь насаа алдсан болон бэртэж гэмтсэн хүн байгаагүй гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна