Сумдын ой болж байна


Зуны адаг сарын шинийн эдгээр сайхан өдрүүдэд 90 жилийн тэгш дүүрэн ойгоо тэмдэглэж байгаа сумдын баяр болж байна.
Давст: 2015.07.18-19 /90 жил/
Завхан: 2015.07.18-19 /90 жил/
Малчин: 2015.07.18-19 /90 жил/
Сагил: 2015.07.18-19 /90 жил/
Тариалан: 2015.07.18-19 /90 жил/
Түргэн: 2015.07.18-19 /90 жил/
Энэ жил сумдын ой нэг өдөр болж байгаагаараа онцлог юм. Тиймээс бөхчүүд, уяачид эдгээр ойдоо тэнцүүхэн хуваагдаж очиж байна. Баруун талын сумд Сагил, Түргэн, Тарилан сумын ойд наадаж байгаа бол Зүүн талын сумд Давст, Малчин, Завхан сумын ойд наадаж байна. Мөнхбат аварга Малчин сумын ойд, Батсуурь арслан Завхан сумын ойд, Бүрэнтөгс арслан төрөлх сумынхаа ойд, Бат-Орших харцага Тариалан сумын ойд, Бямбажав харцага төрөлх сумынхаа ойд, шинэхэн начин Энхбаяр төрөлх сумынхаа ойд тус тус зодоглож байна 
Харин ирэх амралтын өдрүүд буюу 07.23-26-нд Увс аймгийн 90 жилийн ойн арга хэмжээ болох юм.