ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлах, цагдаагийн ахмад Э.Баасандоржийн эмэгтэй хүн зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олны эгдүүцлийг хүргэсэн. Түүний өмнөөс ЦЕГ-аас албан ёсоор уучлал гуйж, ахмад Э.Баасандоржийг шалгаж байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсээс цагдаагийн ахмад Э.Баасандоржийг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахмад цолыг хураасан байна.
Хэргийг сануулбал, ХУД-ийн иргэн У гэгч эмэгтэй 2004 онд ажлаасаа хууль бусаар халагдсан хэмээн ХУД-ийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ. Тухайн үед эмэгтэйн гомдлыг ахмад Э.Баасандорж шалгаж байгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасан аж. Харин зодоон болдог уг эмэгтэй цагдаагийн ахмад Э.Баасандоржтой тааралдаж, улмаар хэл амаар доромжлон, машиныг нь өшиглөж, элдвээр аашилсан байна. Үүнд бухимдсан цагдаагийн ахмад Э.Баасандорж эмэгтэйд гар хүрч, улмаар ийнхүү ажлаасаа халагдаж, цолоо хураалгалаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна