ОБАМА ЗАСАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ГАЗАР ЗОЧИЛСОН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖЭЭ


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баасан гаригт засан хүмүүжүүлэх газарт өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцжээ. АНУ-ын Оклахома хотын ойролцоо байрлах Эл Рено хотын Холбооны Засан Хүмүүжүүлэх Газарт зочилсны дараа Барак Обама хэлэхдээ тус улсад гэмт хэргийг хянах болон хоригдлуудыг хүмүүжүүлэх арга барилыг дахин авч үзэх шаардлагатай байгааг онцолсон байна.

 

Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд байх сүүлийн саруудад багтааж хийх үйл ажиллагаандаа тус улсын гэмт хэрэгтэй тэмцэх, шүүх, засан хүмүүжүүлэх салбарын шинэчлэлд голлон анхаарлаа хандуулж ажиллахаа амласан юм.

 

Түүний хэлснээр "Алдаа хийж шоронд орж байгаа залуу үеийнхэн болон удаа дараагийн үйлдэлтэй, хэрцгий гэмт хэрэгтнүүдийн хооронд томоохон ялгаа байгаа юм. Хэрэв эдгээр залуучуудыг алдаа гаргахаас нь сэргийлж чадвал тэдний амьдрал өөр байх боломжтой" гэжээ. Тэрээр өөрийнхөө бүрэн эрхийн дагуу хар тамхины хэргээр ял эдэлж байгаа 46 хоригдлын ялын багасгасан юм.

 

Цагаан Ордны зүгээс түүнийг Ерөнхийлөгчийн албанд байхдаа холбооны засан хүмүүжүүлэх газарт зочилсон анхны Ерөнхийлөгч болсон талаар мэдээлжээ.