Жүжигчин Амбер Хёрд Австрали руу хайртай нохдоо хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт буруутгагдаж, хуулиар шийтгэгдэж магадгүй байгаа гэнэ. Жүжигчин бүсгүйн нөхөр Жонни Депп “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны тавдугаар цувралын зураг авалтаар Австрали руу хувийн онгоцоор нисэхдээ хоёр нохойгоо шаардагдах бичиг баримт, зөвшөөрөлгүйгөөр тус улсын хилийг нэвтрүүлсэн нь асуудал дагуулж байсан юм.
Улмаар Австралийн Хөдөө аж ахуйн яамнаас 50 цагийн дотор нохойгоо Австралиас гаргахыг шаардсаны дараа Жонни нохдоо Калифорни руу буцаасан байдаг. Тэгвэл Австралийн Олон нийтийн прокурорын газраас Жонни бус, Амбер хоёр нохойгоо зөвшөөрөлгүй хил нэвтрүүлсэн хэрэгт буруутгагдсан талаар TMZ мэдээлсэн байна.
Ингэснээр Амбер хамгийн ихдээ 10 жил хоригдох ял, 75 мянган ам.долларын торгууль төлж магадгүй бөгөөд хэрвээ санамсаргүйгээр бичиг баримтыг нь мартсан бол хамгийн ихдээ нэг жил хоригдож, 7500 ам.долларын мөнгөн торгуулийг төлөх шийтгэлтэй нүүр тулж болзошгүй байгаа аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна