Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба долдугаар сарын 15-ны өдөр буюу лхагва гаригт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Хустай рашаан гэх газар байдаг Хашхан нэртэй амралтын газарт Өвөрхангай аймгийн МАН-ын удирдлагуудын хамт амарсан байна. Энэ өдөр Г.Шийлэгдамба сайдын эхнэр нь морь унаж явахдаа унаж, мориноосоо чирэгдэн нуруу нугасны хүнд бэртэл авсан гэх мэдээлэл байна.
Ингээд Г.Шийлэгдамба сайд долдугаар сарын 15-ны өдрийн 11.00 цаг орчимд МАК компаниас нисдэг тэрэг хөлсөлж, яаралтай дуудуулж, гэмтэл авсан эхнэрээ Улаанбаатар хот руу хүргүүлсэн юм байна. Мөн зарим эх сурвалжийн мэдээллээр ЭМСЯ-ны Санхүү эдийн засгийн хэлтсийн даргын эхнэр мориноос унаж, бэртсэн гэсэн юм. Ямартай ч гэмтсэн эмэгтэйг газраар тээвэрлэх боломжгүй байсан учраас хотруу нисдэг тэргээр яаралтай хүргүүлжээ.
Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдсон Г.Шийлэгдамба энэ мэдээллийг маш нууцалсан бололтой, сумын эмч сувилагчид энэ талаарх мэдээллийг бидэнд өгсөнгүй. Харин Хашхан амралтын газар, эх сурвалжийн мэдээлж байгаагаар амралтын газрын морийг унаж яваад бэртээгүй, харин саам авч байгаа айлын морь унаж яваад бэртсэн аж.
Тухайн өдөр шиврээ бороотой, цаг агаар сайнгүй байсан ч нисдэг тэрэг саадгүй ирээд буцсан аж. Нутгийн иргэд энэ явдлыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд анх удаа нисдэг тэрэг буусан нь энэ боллоо хэмээн ярьж байна.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна