“Сарлагийн наадгай-2015” тэмцээн Баянхонгорт болно


Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд 7 сарын 27-нд “Сарлагийн наадгай-2015” тэмцээн уламжлал ёсоор болно.  Сарлагийн наадгай тэмцээн нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа аж.

  • Бөхийн барилдаан 
  • Ихэр тугалны баяр
  • Шилмэл бух шалгаруулах ёслол
  • Сарлагийн сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа
  • Сарлагийн сайхан айрагны уралдаан, дэмбээний тэмцээн 
  • Сарлагийн уралдаан тус тус болох аж.

Хамгийн гол нь энэхүү баяраас олсон орлогыг "Халуунболор" төвийн саажилттай хүүхдийн сувиллын барилгын санхүүжилтэд зарцуулах юм байна.